200 тонн нүүрс үнэгүй олголоо

481
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас өрхийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрхүүдэд 200 тонн нүүрсийг үнэгүй олголоо. Шинэ төрлийн короновирусээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед  аймгийн Засаг дарга хүүхдэд  ээлтэй орчин бүрдүүлэх Хүүхэд итгэлийн харц аяныг зарласан. Аяны хүрээнд Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас түлээ түлшгүй олон хүүхэдтэй өрхийн орлогогүй иргэдийн судалгааг гаргаж нүүрс олголоо. Мөн энэ үеэр ажил идэвхтэй 10 иргэнийг түр ажлын байраар ханган нүүрс шуудайлуулж түр ажлын байраар хангасан байна. 

Б.Туяа 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn