Хаагдсан зам, давааг нээх ажлын хэсэг байгууллаа

407
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17-р хуралдаанаар цас орсны улмаас хаагдсан зам давааг нээх ажлын хэсгийг байгуулж Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг ахлан ажиллахаар болов. Өнгөрсөн шөнийн орсон цасны улмаас Цэцэрлэг сум явах зам бүрэн хаагдсан, Галт суманд өчигдөр 10-15 см зузаантай цас орсон тул Хужирт, Зүрх багт зам хаагдаж очих боломжгүй болсон байна.
Мөн Шинэ-Идэр сумын Шивэрт, Бумбатын даваа хаагдсан, Жаргалант суманд бэл газар 3-6 см, гуу жалгандаа 15-20 см хунгар нэмэгдэж Галтын гүүрээр явдаг Хясаа, Ороохын даваа хаагдсан аж. Иймээс ажлын хэсэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран дээрх сумдын нутагт ажиллаж зам давааг нээх ажлыг хийх юм. Зам даваа хаагдсан үед иргэдийг Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумын чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байлаа. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn