Жаргалант сумын Эрүүл мэндийн төв шинэ автомашинтай боллоо

425
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төв шинэ пургон автомашинтай боллоо. Тус суманд өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна. Цас их орсны улмаас малчдад эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд хамгийн их шаардлагатай байсан унааны асуудал шийдэгдсэнээр эрүүл мэндийн үйлчилгээг малчны хотонд хүргэх боломж бүрдэж байна.
Жаргалант суманд өнгөрсөн оны 10 дугаар сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсөн дээр мөсөн бүрхүүл тогтож, нийт 15 удаа цас орж хөндий талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтож сумын нийт нутаг дэвсгэр зудын байдалд орсон юм. Орон нутагт хамгийн их хэрэгтэй байсан түргэн тусламжийн автомашиныг цаг алдалгүй шийдвэрлэж өгсөн аймаг орон нутгийн удирдлагууд, УИХ-ын дэддарга Л.Энх-Амгалан нарт талархаж буйгаа Жаргалант сумын удирдлагууд хэлж байлаа.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn