Мөрөн сумын иргэд бүх төрлийн шинжилгээг өрхийн ЭМТ-д өгөх боломжтой боллоо
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал их байгааг учраас Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэр мөрөн Өрхийн эрүүл мэндийн төвийг нарийн шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болжээ.
Коронавирусний халдварын эрсдэл их байгаа үед Мөрөн сумын 14 багийн 40 гаруй мянган иргэн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн Эрүүл мэндийн төвөөсөө авч, дараах шинжилгээнүүдийг хийлгэх боломж бүрдэж байна.
Үүнд:цусны ерөнхий шинжилгээ, биохими/ элэг, цөс, бөөрний үйл ажиллагаа/, серологийн/ ийлдэс судлалын/, шээсний ерөнхий шинжилгээ, түргэвчилсэн тестэн оношлуур /хеликобактер, С, В вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү, чихрийн шижин/зэрэг юм. Иргэд дээрх шинжилгээнүүдийг Нэгдсэн эмнэлэгт очиж бөөгнөрөл үүсгэхгүй, эрсдэлтэй газраар зорчихгүй өрхийн эмнэлгээс үйлчилгээ авах шинжилгээний лабораторийг "Элэг бүтэн Хөвсгөлчүүд" хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бүрэн шийдвэрлэжээ.