Долоон сартай хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ

564
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар энэ  сарын 23-ны 02 цаг 10 минутад бүдүүн нарийн гэдэсний үхжиж цоорсон эмгэгтэй долоон сартай эрэгтэй хүүхэд Б-д яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ. Мэс заслыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын  тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй холбогдон зөвлөгөө авч амжилттай хийсэн байна.
Мэс заслыг эмч Д.Эрдэнэбаатар ахлагчтай найман эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг 3 цаг 30 минутын турш хийжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүнд боловч тогтвортой эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.  

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn