Буугаар тоглож байгаад гал алдаж дүүгийнхээ аминд хүрчээ

433

С.САРУУЛ
Хөвсгөл аймагт найман настай хүүхэд буугаар тоглож байгаад гал алдаж дүүгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.  Ах дүү хоёр  ТОЗ-8 маркийн галт зэвсгээр тоглож байгаад гал алдсан байна. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх. Тэртусмаа галт зэвсгээр тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Галт зэвсгийг хадгалах талаар:
-Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.
-Галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгална.
-Иргэн, хуулийн этгээд арав, түүнээс дээш тооны галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд галт зэвсгийг сумнаас тусад нь зориулалтын шүүгээнд хадгална.
-Галт зэвсгийг хаяж, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
- Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв байгууллага нь буудлага үйлдэх байгууламж /тир/-тай, аюулгүй байдлыг хангасан дохиолол, хяналтын телекамераар тоноглогдсон ажлын байр болон агуулах, галт зэвсэг, сум тээвэрлэх тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлтэй байна.
- Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахад галт зэвсэг, сумыг тус тусад нь хадгалах бөгөөд үйл ажиллагаагаа явуулдаг байр нь харуул хамгаалалттай байна гэж тус тус заажээ
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn