Сураггүй болсон иргэн усанд осолдсон байж болзошгүй байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Хоолойн зах багийн Төвөнхийн-Өвөр гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн Н энэ сарын 23-нд өдрийн 14,00 цагийн орчим иргэн О-гийн гэрээс гэр лүүгээ явна гэж мотоциклтой гарч яваад сураггүй болсон байна. Түүний өмсөж явсан хувцас болон мотоциклыг нь Мааньт нуурын уснаас олсон бөгөөд усанд осолдсон байж болзошгүй гэж үзэж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид иргэнийг эрэн хайхаар тухайн газар руу явсан байна.