50 өрхөд “Хайрын мод” тарина

Нэг өрхөд 3 модыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, ойн цэцэрлэг компани, агентлаг, байгууллагууд хамтран тарих юм. Тарьж өгсөн модыг тухайн гэр бүл хайрлан хамгаалж тордон услах бөгөөд ойролцоох газрыг нь тохижуулах, бут сөөг тарих зэрэг ажлыг хийх гэнэ. Цаашид “Хайрын мод”-оо хэрхэн тордон арчилж байгаатай танилцаж мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгч байх ажээ.
Б.Гантуяа