Япон улсын зэвсэгт хүчинд сансрын нэгж шинээр байгуулагдлаа
![](http://nutag.mn/uploads/posts/2020-05/1589939874_japan-space-operation.jpg)
Эхний ээлжинд 20 албан хаагчтай байгуулагдсан нэгж 2023 онд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахдаа 100 орчим хүнтэй болж өргөжих ажээ. Хятад, Орос зэрэг дайсагнагч улс орнууд шаардлагатай тохиолдолд хиймэл дагуулуудынх нь үйл ажиллагаанд нөлөөлөх, гэмтэл учруулах аюул улам бүр нэмэгдэж байгаа гэж Японы стратегичид, судлаачид үздэг. Сансрын шинэ нэгж нь саяхан байгуулагдсан АНУ-ын сансрын зэвсэгт хүчинтэй ойр хамтран ажиллах юм байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press