Фитнес клуб, иог, спорт заалын үйл ажиллагааг нээнэ
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 25-р хуралданаар Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу фитнес клуб, иог, спорт заалын үйл ажиллагааг 5 дугаар сарын 1-31-ний өдрийг хүртэл тусгай цаг, горимын дагуу ажиллуулахаар болов. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг бүрэн хангасан дээрх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээж байна. Гэхдээ нэг удаа 10 хүнээс илүү хүн цуглуулахгүй өглөөний 10-аас оройн 20 цаг хүртэл ажиллах бөгөөд ариутгал халдваргүйтгэлийг хийж мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг бүрэн хангаж байж ажиллана гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулж байлаа.
Б.Гантуяа