“Сүегэр” уран бичлэгийн уралдаан болно

827


Хөвсгөл аймагт монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулна. Үндэсний бичиг үсгийн өдрийг угтан зохион байгуулж буй тус уралдаан нь мэргэжлийн багш нар, уран бичлэг сонирхогчид, насанд хүрэгчид, сурагчид гэсэн 4 ангилалд болно.

Оролцох иргэдийн бүтээлийн зураг, оролцогчийн мэдээллийг 5 дугаар сарын 6 хүртэл khuvsguleec@gmail.com хаягаар хүлээн авч 5 дугаар сарын 8-нд цахим үзэсгэлэн гаргах гэнэ. Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдааныг Хөвсгөл аймгийн БСУГ Титэм ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулж байна.



Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn