Жинхэнэ ЖДҮ-чдийн ялыг үүрэх Б.Батзоригт ашиг нь жилийн дараа бороо мэт шаагиж ирнэ

471
УИХ-ын эрхэм гишүүн, Засгийн газрын сайд гэх хэргэм зэргээс шууд л “шорон”-гийн ... тоот ялтан болно гэдэг бас л их “зориг”, том амлалт, эрсдэл. Тиймдээ Б.Батзориг гэх нөхрийн холбогдол бүхий шүүх хурлыг олон нийт анхааралтайгаар ажиглаж байгаа.
Тэр ЖДҮ-чин гэж үү... Үгүй л болов уу... Жинхэнэ ЖДҮ-чин нь түүнээс хэд дахин өөр л дөө. Мэдээж ЖДҮ эрхлэгчид буюу жижиг үйлдвэрлэгчид бол биш болж таараад байна. Харин ЖДҮХС-гийн хөрөнгийг өөртөө завшсан шигээ албан тушаалын хойноос өрөөлийг түлхэж, өөрөө үлдэх чадвартай нөхдийг л жинхэнэ ЖДҮ-чин гэх болчхоод байгаа.
Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд байснаараа ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар ашигласан буюу бусдад албан тушаалтнуудад олгосон, олгуулсан гэх буруутан болж, ял үүрэх нь тодорхой болсон. Гэхдээ найман жилийн ял төлөвлөгдөж байсан ч эцэст нь ГАНЦ жил сууж байгаад гарч ирэхээр болж буй.
Хэрвээ Б.Батзориг тухайн үед найр тавьж ЖДҮХС-гаас зээл хүссэн УИХ-ын гишүүн болон албан тушаалтнуудад “УУЧЛААРАЙ” гэх ганц үгийг хэлсэн бол өнөөдөр тэр түүнээс ч дор байдалд хүрэх байсан биз. Өөрсдийнхөөр нь бол намынхнаа боддоггүй тэнэг нөхөр нэр дэвших эрх ч үгүй, лааз өшиглөх хэмжээнд хүрэх байсан биз. Тэгэхгүй тулд намынхан хийгээд хэзээ ч өөрт нь ашигтай байж мэдэх хүмүүст “ЗА” гэдэг үг хэлж, доод тушаалтнууддаа лүндэн буулгаснаар ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг ч хоморгондоо чирсэн.
Б.Батзоригийг жинхэнэ ЖДҮ-чин биш гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бататгаж өнөөдөр өөрөө албан тушаалын наймаа, арилжаагаар намын зарим гишүүнтэйгээ хариуцлага тооцож чадахгүй толгойг илсээр яваа. Арга ч үгүй биз. Өөрийнх нь төрсөн дүү У.Давхарбаяр хүртэл “Жаргалант мах импекс” компаниар дамжуулан зээл авсан байдаг.  
Гэтэл У.Хүрэлсүхийн өөрийн болоод намын гишүүдийнх нь ЖДҮ-гээс зээл авсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулах хөгийг нь хөлд нь чирэхэд хүргэсэн. Тиймээс мань хүн хэд хэдэн удаа ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэхгүй гэж чанга дуугарсан ч, халаасандаа бол “салаавч” гаргаад зогсож байсан гэхэд мөрийцсөн ч алдахгүй л болов уу.
Тэгж л жинхэнэ ЖДҮ-чид нь үлдэж, андын журмаар, арын хаалга ашиглан нөхөддөө тусалсан Б.Батзориг бүх лай, ялыг зэрэг үүрч бусдыгаа уснаас хуурай гаргаж өгөх гэж байгаа хэрэг. Үүний хариу нь жилийн дараа түүнд “бороо мэт асгарч” очих тохироог ч хийчихсэн гэх юм билээ.        

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn