14 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ойн мэргэжлийн байгууллагуудад хяналт шалгалт хийж 14 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ. Энэ үеэр 31 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж 14 аж ахуйн нэгжид 14 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг 14 аж ахуйн нэгжид өгч, нэг зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн Дэлгэрмөрөн, Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангиудыг Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ.
Прокуророос зөвшөөрөл авсны дагуу 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэсэгчлэн улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаанд түр зогсоосон гэдгийг Хөвсгөл аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаа мэдээллээ.
Б.Гантуяа