“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Орхон аймагт дахин хэрэгжиж байна

Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ.



Ус сайн уух: Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 2–2.5 литр ус уух шаардлагатай. Харин кофе, хийжүүлсэн ундаа, архи зэрэг нь биеэс шингэн гадагшлуулах үйлчилгээгээрээ даралт ихсэхэд нөлөөлдөг тул болгоомжтой байх хэрэгтэй.
Хөдөлгөөнтэй байх: Хэт халуун үед хүчтэй дасгал хийх нь даралт нэмэгдүүлэх эрсдэлтэй тул оройн сэрүүнд алхах, хөнгөн сунгалт хийх зэргээр биеийн идэвхтэй хөдөлгөөнийг хадгалах нь зүйтэй.
Даралтаа тогтмол хянах: Толгой эргэж, ядарсан мэдрэмж төрвөл цусны даралт ихсэж байгаагийн дохио байж болно. Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120/80 байдаг ба үүнээс хэтрүүлэхгүй барих нь чухал. Тогтмол даралтаа хянаж хэвших нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
