Бразилийн экс ерөнхийлөгч Жаир Болсонарог төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр яллана

77

Бразилийн Ерөнхий прокурор Пауло Гонет мягмаг гарагт тус улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонарог 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа албан тушаалдаа үлдэхийн тулд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгажээ.
Түүний дараагийн ерөнхийлөгч Луиз Инасиог хордуулахыг мөн завдсан хэрэгт буруутгажээ. Болсонарогийн төрийн эрхийг булаах оролдлого хийхэд 33 хүн оролцсон хэмээн хамт шалгагдсан аж. Тэд одоогийн ерөнхийлөгчийг хордуулсны дараа экс ерөнхийлөгчийн гол дайсан гэгддэг Дээд шүүхийн шүүгч Александр де Мораесийг буудан хөнөөхөөр төлөвлөсөн байсан бөгөөд яллах дүгнэлт бүхий 272 хуудас баримтыг танилцуулсан байна. Сонгуулийн тогтолцоонд үл итгэлцлийг бий болгох замаар хуйвалдаан хийж, үүнийхээ араас цэргийн тогтоол боловсруулсан бөгөөд цэргийн дээд албан тушаалтнуудыг төлөвлөгөөг нь хэрэгжүүлэхийг шахсан хэмээн уг яллах дүгнэлтэд дурджээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Republic World
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn