Галзуугийн голомтод байгаа мал амьтныг дархлаажуулалтад хамруулжээ

431
Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас Цэцэрлэг суманд галзуугийн өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан голомтод байгаа мал амьтныг дархлаажуулалтад хамруулжээ. Голомт бүхий газарт байгаа 50 адуу, 48 үхэр, 173 хонь, 180 ямаа, 1 нохой нийт 452 мал, амьтныг дархлаажуулалтад хамруулсан бөгөөд одоогоор нэмж өвчилсөн мал амьтан байхгүй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Зооноз халдварт өвчний тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сожидмаа мэдээллээ.
Энэ сарын 7-нд Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Хүнх гэдэг гэдэг газар хаваржиж байгаа малчин Ц-ийн бэлчээрт явсан үхэр рүү 2 чоно халдсан юм. Хоёр чононы нэг нь хүнээс зугтааж, нөгөө нь мал дагаж малчны хотонд иржээ. Тэр чоныг буудаж дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчтэй нь батлагдсан учраас 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn