Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд голын эрэг дагуух бургас шатжээ

Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум. Зэрлэг багийн "Бууралын гол" гэдэг газар Бууралын голын эрэг дагуу бургас шатаж байгаа талаар өчигдөр 17:20 цагт “nasa firms moder” сайтад илэрсэн байна.
Түймрийг унтраахаар ажиллаж 19:53 цагт цурамд оруулсан боловч, модны хожуул унтраагүй байгаа тул Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтан албан хаагчид 19:53 цагт түймрийн голомт руу явсан байна.
Эх сурвалж: ОБЕГ