ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв”-өө Орхон аймагт нээлээ
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703048959_411287899_2338641962995003_4162822783482419880_n.jpg)
Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн аж үйлдвэр өндөр хөгжсөн Эрдэнэт хотын хувьд хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол Улсын гурав дахь том хот хэмээн нэрлэгддэг. Өдгөө 1700 орчим аж ахуйн нэгжид 34 мянган хүн ажиллаж, жилдээ 1.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн статистик байдаг. ХААН Банк “Бизнес төв”-өө нээснээр тус аймгийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээгээ илүү ойртуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703048916_409583004_256280130576261_2612830434650118344_n.jpg)
Орон нутагт нээж буй Бизнес төвүүд Улаанбаатарт байгаатай яг ижил стандартын тохижилт засвартай. Бизнесийн сегментийн шаардлага хангах харилцагчдадаа эргэлтийн хөрөнгө, бизнесийн шугамын болон хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүн санал болгохын зэрэгцээ санхүүгийн болон санхүүгийн бус бусад үйлчилгээ үзүүлэх зорилготой. Санхүүгийн бус үйлчилгээ буюу ЖДБ-ийг дэмжих төвийн зөвлөх үйлчилгээний сургалт хөтөлбөрүүдэд бизнес эрхлэгчдийг биечлэн болон цахимаар хамруулж, бизнесээ удирдаж авч явахад нь хэрэгцээтэй бүхий л ур чадваруудыг эзэмшүүлэхэд дэмжлэг болох юм. Түүнчлэн бид цаашид харилцагчдаа бизнесээ ногооруулахад нь хамтран ажиллах юм” гэв.
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703048964_407028638_1023635715362347_5649475870834826088_n.jpg)
![](http://nutag.mn/uploads/posts/2023-12/1703048973_411573869_388956297038193_8596313790152754662_n.jpg)
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк