Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэв

566
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хаваржилт хүндэрсэн сумдад ажиллах үеэр орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг хөрш зэргэлдээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлэв.
Тус хамт олон Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цагаан-Уул, Цэцэрлэг зэрэг сумын иргэдэд цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээг хүргэн хэвтүүлэн эмчилдэг юм. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт он гарсаар Хөвсгөл аймгийн харьяат 100 гаруй иргэн хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн 20 орчим эхэд орон нутагт ирж хагалгаа хийж тусламж үзүүлэн эх, үрийн амийг аварсан байна.
Ийнхүү хөрш зэргэлдээ нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж буй хөрш зэргэлдээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийнхамт олонд Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Онцгой комиссын гишүүд талархал дэвшүүлж ажлын амжилт хүсэж хөл хорио цуцлагдсан үед Хөвсгөл нуурт ирж амрахыг урьж байлаа.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn