Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 37 настай эмэгтэйг хайж байна

206


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт 06.03-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ц гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 12:48 цагтОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ц/37 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Угалзтийн голын цоорхой”, “Мөсөн түрүүний-Эх” гэдэг газруудаар 7 км-ын тойрогт зохион байгуулж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn