Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

252

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэн, хүлээж авахаас татгалзлаа.  Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ИТХ-ын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс ял авсан тохиолдолд ИТХ нь энэ асуудлыг хэлэлцэж бүрэн эрхээс нь чөлөөлөхөөр заасан нь шүүхийн шийдвэр эцсийн байх, шүүхийн шийдвэрийг бусад хуулийн этгээд шүүх хэлэлцэхгүй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна гэж дүгнэжээ.
Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг өчигдөр хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь мөн хүлээж авах шаардлагагүй гэлээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэц Их суудлаа хуралдуулж энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай болж байна.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn