Хөвсгөл аймгийн Цойцон нуурыг инженерийн шийдлээр сэргээж байна
Хөвсгөл аймагт байх Цойцон нуур нь 1971 оны их үеийн нөлөөгөөр Ходон гол голдирлоо өөрчилснөөс үүдэн тэжээгдэлгүй болж ширгэсэн. Тэгвэл 2021 оноос Ходон голд инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг татсанаар Цойцон нуур луу Ходон гол үндсэн голдирлоороо 10,6 км урсаж, нуураа тэжээж эхэлжээ.
Хөвсгөл аймгийн гурав дах том нуур болох Цойцон нуур сэргэснээр 35 сая метр куб усыг нөөцөлж байгаагаараа давуу талтай, онцгой ач холбогдолтой аж.