Хөвсгөлийн МӨСНИЙ БАЯР болно
/2023.2.24/ Жил бүр Хөвсгөл нуурын эрэгт болдог "Хөх сувд 2023" мөсний баяр гуравдугаар сарын 2-4-ний хооронд болно.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн ам хэмээх газар энэ жил зохион байгуулна. Хөвсгөл нуурын эрэгт болох уг арга хэмжээний үеэр 35 жуулчны бааз, 25 гэр буудал, 12 зочид буудал иргэдэд үйлчилнэ.