АНУ-ын бүх мужид халдвар бүртгэгдлээ

485

Баруун Виржини COVID-19 вирусийн халдварын тохиолдол илэрсэн АНУ-ын сүүлийн муж болсон талаар тус мужийн захирагч Жим Жастис Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

"Энэ үе ирнэ гэж бид мэдэж, үүнд бэлтгэж байсан. Тиймээс бид цочирдох ёсгүй" хэмээн мужийн захирагч Жим Жастис мэдэгдээд, мужийн эрх баригчид титэм вирусийн тархалтыг зогсоох төлөвлөгөө боловсруулсан гэж онцолсон байна.

Энд дуулгахад, саяхныг хүртэл Баруун Виржинигээс гадна Айдахо, Монтана, Алабама мужуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Өнөөдрийн байдлаар АНУ-д 6420 тохиолдол бүртгэгдэж, 108 хүн нас барсан бол 17 хүн эмчлэгджээ.


Эх сурвалж: Lenta.ru скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn