Бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 60 хувийг зарцуулаад байна

288

Улсын хэмжээнд малчид 1.1 сая тоннөвс, 15 мянган тоннсүрэл 88 мянган тоннногоон тэжээл,32.4 мянган тоннүйлдвэрийн,47.9 мянган тонн гар тэжээл, 13.1 мянган тонндарш,92.2 мянган тоннхужир, шүү бэлтгэсэн. Одоогоор малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийн60 хувийг зарцуулаад байна.  Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнгөрсөноны 10 дугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тн өвс, 8.4 мянган тн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тн өвс, 10.8 мянган тн тэжээлийг нэмж татан авч,өвсний 70, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ. Одоогоор8.1 мянган тн өвс, 4 мянган тн тэжээлийн нөөцтэй байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

Он гарснаас хойш 233,213 толгой нас гүйцсэн малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногийнхоос 92,603-аар нэмэгджээ.Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.3 хувийг эзэлж байв.Хамгийн ихмал хорогдсон аймагАрхангай /33426/, Сүхбаатар /24809/, Завхан /23769/, Увс /21023/, Ховд /16229/аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn