ХӨВСГӨЛ: Байшинд гарсан галыг бүрэн унтраажээ

343

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2023.01.02/ ирсэн "Мөрөн сумын Баян багт /14/ байшин шатаж байна" гэх дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтайгаар ажиллаж бүрэн унтраасан байна. 
Иргэд галын аюулгүй байдлаа хангаагүй, хайхрамж болгоомжгүй үйлдлээсээ өөрийн болон бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулж байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг гаргажээ.
ЗӨВЛӨМЖ: 
  • Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
  • Гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх
  • Хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах,ахуйн газаар гал асаахгүй байх
  • Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах
  • Бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn