“Катарт хүргэх хадгаламж” аяны урамшууллын эзэд тодорлоо
![](http://nutag.mn/uploads/posts/2022-10/1665660059_ctaraaa.jpg)
Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн ирээдүйн төлөө мөнгөө хадгалахад нь харилцагчдадаа туслахаар ХААН Банк 2022 оны 7-р сарын 27-ноос 2022 оны 9-р сарын 30-ны хугацаанд “Катарт хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг зарласан билээ.
ХААН Банкны салбар нэгж, цахим сувгуудаар 3 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн данс шинээр нээлгэж хийсэн орлогын 100,000 төгрөг тутамд, мөн 3 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд, түүнчлэн хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд тохирлын эрх авсан харилцагчдаас урамшууллын эздийг фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар лайв хийж тодруулав.
![](https://news.mn/wp-content/uploads/2022/10/%D0%9A%D0%B0%D1%82%D0%B0%D1%801.jpg)
Аяны болзол хангаж, тохирлын эрх авсан харилцагчдаас нэг хүнийг шалгаруулан, спортын хорхойтнуудын тэсэн ядан хүлээж буй “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт хосоороо үзэх эрхээр урамшууллаа. Мөн 2 сая төгрөгийн цахилгаан барааны эрхийг 10 хүнд, нэг сая төгрөгийн хадгаламжийн эрхийг 20 харилцагчид гардуулсан юм.
Аяны хүрээнд урамшуулал хүртэхээр тодорсон, Улаанбаатар хотоос бэлгээ авах боломжтой харилцагчдыг 2022 оны 10-р сарын 11-нд ХААН Банк цамхагт хүлээн авч, урамшууллыг гардууллаа. Бусад харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар холбогдон, урамшууллыг олгоно.
Урамшууллын эздийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.