Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төсөл хэрэгжинэ

452


Хөвсгөл аймагт ОХУ-ын Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ынтехникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Тус аймагт эх, нярайн эндэгдэл бусад аймгаас их байгаа. Тодруулбал эхийн эндэгдэл жилд 1-2 тохиолдол бүртгэгдэж,5 нас хүртэлх нярайн эндэгдэл 2020 онд 47, 2021 онд 48 тохиолдол бүртгэгджээ.

Төсөл хэрэгжиж тоног төхөөрөмжөөр хангагдсанаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэх ажээ. Төслийн танилцуулах уулзалт Улаанбаатар хотод болж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭрдэмбилэгДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Хөвсгөл аймгийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, Нэгдсэн эмнэлгийн захирал, холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэрэх, нярай, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай төрөхийн ор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, олон үзүүлэлттэй өвчтөний монитор, тариурын автомат шахуурга, амбумаск, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 12 нэр төрлийн 268,530,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн удирдлагуудад гардуулан өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn