ХААН Банк сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

357

Даяаршиж, технологижсон өнөөдрийн ертөнцөд хүн төрөлхтөн, бизнесийн байгууллагууд хамтдаа өсөн дэвжиж, илүү сайхан ирээдүй, бүгдэд ээлтэй нийгэм, тэгш боломжийг цогцлооход тэмүүлж, нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулан, байгаль орчныг хайрлах, хамгаалахыг зорьж буй.
Тогтвортой хөгжилд түүчээлэгч ХААН Банк ч нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хувь хүн болон мэргэжлийн хувьд өсч дэвшихэд нь туслах, албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилгоор ХААН Банк сангаас “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан эхлүүлсэн билээ.
Өнгөрсөн онд дэлхий даяар цар тахал дэгдсэн амаргүй үед хүн амын эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажилласан сувилагч, асрагч нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгон 120 сувилагч, асрагчийг чадавхижуулсан юм. 2022 онд ХААН Банк энэхүү хөтөлбөрөө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эрүүл мэндийн салбарын эмэгтэйчүүдийн дунд дахин нээлттэй зарлаж байна.
Хөтөлбөрт шалгарсан 120 оролцогч хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол болон сэтгэлзүйн сургалтаас сонгон суралцах бөгөөд идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан 40 оролцогч дотоодын их, дээд сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сургалтын төлбөрийн 90 хувийн тэтгэлэг хүртэх юм.
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах 1800-1917 (энгийн утасны тарифаар) болон ХААН Банкны сошиал хуудаснаас авах боломжтой.
Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Хамтын өсөлт төгөлдөр
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn