Мөрөн хотод Солонгос хэлний төвийг нээнэ

376
Хөвсгөл аймаг БНСУ-ын Дежон хотын Со дүүрэгтэй найрамдалт харилцаа тогтоосны  10 жилийн ой тохиож байна. Хамтын ажиллагааны хүрээнд  Хөвсгөл аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дэргэд Солонгос хэлний төвийг нээж, ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.  Тус  аймгийн зүгээс үйл ажиллагаа явуулах байр танхим бэлтгэж  ирсэн багш, боловсон хүчнийг байрлуулах орон байраар хангах бол  Согу дүүргийн зүгээс багш, боловсон хүчин, ном сурах бичиг, техник хэрэгслээр хангах юм байна. Мөн соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн хотод хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn