Д.Трамп твиттер хаягаа сэргээлгэхээр шүүхэд ханджээ

294

АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп олон нийтийн сүлжээ Твиттерт өөрийн акаунтаа түр хугацаанд сэргээхийг хүсч Флорида мужийн холбооны шүүхэд хандсаныг  CNN мэдээлэв.
Үүний зэрэгцээ тус улсын экс удирдагч Америкийн нийгмийн сүлжээнүүдийн эсрэг гаргасан ерөнхий нэхэмжлэлээ хэлэлцэж дуустал хүлээх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Трампын өмгөөлөгчид Капитолын бослогын дараа хүчирхийллийг өдөөх зорилгоор үйлчлүүлэгчийнх нь твиттер акаунтыг  хаасан гэж тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэрнээ Афганистанд эрх мэдлийг булаан авсан Талибчуудад твиттер  акаунтаа үргэлжлүүлэн хөтлөхийг зөвшөөрсөн байна. 
Дональд Трампын твиттер хаягийг 2021 оны 1-р сарын 8-нд бүрмөсөн хаасан юм. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн асан YouTube, Facebook, Instagram, Twitch зэрэг томоохон платформ дээр үг хэлэх боломжоо алдаад байгаа юм. 
Экс ерөнхийлөгчид хориг арга хэмжээ авах шийдвэрийг Бүгд найрамдах намын дэмжигчид Капитолид зохион байгуулсан үймээний дараа гаргажээ.
Энэ эсэргүүцлийн ажиллагааны улмаас таван хүн амиа алдаж, олон арван хүн баривчлагдсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn