Хамтарсан сургалт шумбалтын онол, дадлагаар үргэлжилж байна

320

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй  “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт” өнөөдөр шумбалтын онол, дадлагаар үргэлжилж байна.
 
Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байгаа юм.

Мөн хоёр улсын аврагч шумбагчдын гүний шумбалтын онол, дадлагын сургалтыг зохион байгуулж, аюулгүйн ажиллагааны талаар мэдлэгээ хуваалцаж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn