Дэлгэрмөрөн голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д сумын төвөөс баруун зүгт 2 км-т Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж явах үед нэг нь сэлж байгаад живсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 28 настай иргэн Д-гэрэн хайх ажиллагааг 7 дугаар 23-ны өдрийн 18.00 цагаас эхлэн 1 км-т завиар 3 удаа, 1-2.5 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21 цаг 30 минутад зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 6:00 цагаас дахин эхлүүлсэн байна.
Иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж, хайхрамжгүй байдлаасаа болж өөрийн болон бусдын амийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.