Хөвсгөлд 3 ихэр хүү мэндэлжээ

332
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 7 цаг 40 минутад 3 ихэр хүү төржээ.  Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл  2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй боллоо. Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна. “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан "Далайн элбэрэлт" өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” гэдгийг ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох хэлж байлаа.
/ЖИЧ: нярай хүүхдүүдийн зургийн цахим орчинд нийтлэхгүй байхыг аав нь хүссэн болно/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn