Хятадын Шуланд дотроосоо халдвар илэрсэн тул хотыг хааж, хөл хорио тогтоолоо

363
Хятадын Шулан хотод коронавирусийн 11 шинэ тохиолдол илэрсний улмаас хотыг түр хугацаагаар хааж хөл хорио тогтоожээ. Угаалгын газар ажилладаг, 45 настай эмэгтэйгээс анх коронавирус илэрсэн ба бусад хүмүүс нь эмэгтэйн ойрын хавьтлын хүмүүс байжээ. Тухайлбал, эмэгтэйн нөхөр нь, эгч дүү нар нь болон гэр бүлийн бусад гишүүд нь коронавирус туссан ба тэд бүгд  гадаад руу аялаагүй байна. Тухайн эмэгтэй одоогоор хэрхэн халдвар авсан нь тодорхойгүй байгаа юм. Тус хотын олон нийтийн бүхий л газруудыг хааж, хотын оршин суугчдыг гэртээ байхыг хүсчээ. Нийтийн тээврийг зогсоож, хотыг өндөр эрсдэлтэй ангилалд оруулсан байна. 
Шулан нь Умард Солонгостой хил залгаа орших Жилинь мужийн хот юм. Одоогоор Умард Солонгост коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч зарим ажиглагч халдвар гарсан ч тус улс нуун дарагдуулж байна гэж үзэж буй. 

А.Мишээл
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn