Галт суманд өвөлжилт хүндэрч зудын байдалтай байна

434
Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зудын эрсдэлийн тойм судалгаа хийхээр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Галт суманд ажиллаж байна.
Галт сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан талдаа 38-44 см, гуу жалгандаа 80 см-ээс 1 метр 30 см зузаан, хөрийн зузаан 10 см байна. Тус сумын хөдөөгийн багуудад мал бэлчих боломжгүй, мал хувь тэжээлд орсон, малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дууссан, нөхцөл байдал хүндэрч зудын байдалтай байна. Галт суманд улсын болон аймгийн Онцгой комисс, нөөцөөс 2 удаа өвс, тэжээл хуваарилжээ. Цаашид эрсдэлийн үнэлгээний мөрөөр малчдыг дэмжих бодлого барьж, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn