Жаргалант суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх баг ажиллана

416
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Жаргалант суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх багийг маргаашнаас ажиллуулахаар болов.
Жаргалант суманд өнгөрсөн оны 10 дугаар сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсний дээр мөсөн бүрхүүл тогтож, нийт 14 удаа цас орж хөндий, талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтож сумыннийтнутаг дэвсгэр зудын байдалд орсон байна.
Суманд өвөлжиж байгаа 240 гаруй мянган мал бэлчээргүй болж, тэжээл өгч байгаа бөгөөд нийт 15 мянга орчим мал хорогдоод байна.
Жаргалант сумандаймгийн Онцгой комиссын шийдвэрээр Мал хамгаалах сангаас энэ оны нэгдүгээр сард 12 тонн өвс, 10 тонн тэжээл, өчигдөр Улсын нөөцөөс 50 тонн тэжээлийг тус тус хөнгөлттэй үнээр хүргэсэн байна. Мөн Цагаан-Уул суманд байрлах улсын нөөцийн фондноос 50 тонн өвс үнэгүй хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn