Мотоциклыг бүртгэлжүүлж байна

397




Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Мотоциклын бүртгэл" арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт тогтмол явуулж, мотоциклыг бүртгэлжүүлж байна.

Энэ хүрээнд дугааржуулах,А үнэмлэх олгох, хамгаалах малгай хэрэглүүлж хэвшүүлэх, мотоциклд гэрэл ойлгогч байрлуулж жолоочийг гэрэл ойлгогчтой бүс, хувцас хэрэглүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мотоциклын жолооч нар дээрх шаардлагыг хангасан нөхцөлд замын хөдөлгөөнд оролцох шаардлагыг тавьж байна. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn