Эрүүл мэндийн газарт 30 литр гар ариутгагч хандивлав

397
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт тус  аймгийн  "Нахиа импекс"  компаниас  30 литр гар ариутгагч гель санитол хандивлав.
Шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдыгаа хошуучлан манлайлж ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө чин сэтгэлийн хандив өргөсөн "Нахиа импекс" компанийн хамт олонд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр эрүүл мэндийн салбарын өмнөөс талархал илэрхийлсэн юм.
Тус аймгийн хэмжээнд гар ариутгагч хомсдсон байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас "Нахиа импекс"  компаниас  өгсөн гар ариутгагчаас Бүрэнтогтох суманд эхний ээлжинд таван литрийг олгосон бөгөөд цаашид хамгийн их эрэлттэй газарт өгөх ажээ. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn