Аварга малчдын шагналыг гурван сард гардуулна

424
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд шинэ коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс, аймгийнмалчин, саальчин, аж ахуй нэгж, тариаланч хамт олон, мэргэжилтэн, албан хаагчдын шагналыгхорионы хугацаа дууссаны дараа буюу гурван сард гардуулна гэв.
Хөвсгөл нутгийн малчид мал сүргээ зургаан төрлөөр өсгөн үржүүлж сар шинийн босгон дээр улсын аварга цаачин нэг, улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин өрх ес,  улсын аварга саальчин нэг, улсын хошой аварга тариаланч хамт олон нэг, улсын аварга тариаланч нэг тус тус тодорчээ.
Мөн аймгийн хошой аварга малчин, аймгийн аварга малчин 159, аймгийн аварга саальчин 13, аймгийн аварга цаачин өрх нэг, аймгийн залуу аварга малчин гэр бүл нэг, аймгийн  аварга тариаланч хамт олон нэг, тэргүүний тариаланч гурав, шилдэг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж нэг тус тус шалгарчээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn