"Хөх сувд-2020" мөсний баярыг цуцлах саналыг хүргүүлэхээр болов

471

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэхээр болов.
“Мөсний баяр сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаад, дотоодын аялагч жуулчид гээд 15-20 мянган иргэн зорин ирдэг болсон учраас шинэ коронавирусний халдвар гарч болзошгүй тул энэ жил зохион байгуулахгүй байх саналыг ийнхүү холбогдох яаманд хүргүүлж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам шийдвэрийг гаргана” гэдгийг Онцгой комиссын дарга Л.Ганболд хэллээ.
Мөсний баярыг энэ жил 20 дахь жилдээ "Хөх сувд дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр" сэдвийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байсан юм. Энэ үеэр анх удаа тэмдэглэж ирснээс өнөөдрийг хүртэлх түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн, нүүдэлчдийн соёлыг харуулсан дархад цагаан адууг сэтэрлэх зан үйл, хоймор нутгийн 6 дахь хошуу мал цааг олон нийтэд таниулан сурталчлах цаатны хотхон байгуулахаар төлөвлөсөн байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn