Хөвсгөлд түр зуурын аадар бороо орлоо

453

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод оройн 21 цагийн орчим хүчтэй салхи шуурч түр зуурын аадар бороо орлоо.
Шуурганы үеэр салхины өрөвхийлөх хурд 24-32 метр секунд хүрч, харах орчин бүрэн хязгаарлагдсан гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн синоптик инженер Г.Болорчимэг мэдээллээ.
Мөн өнөөдөр бүх нутгаар салхитай байсан бөгөөд Тариалан суманд салхины хурд  24м/с хүрчээ. Өнөө шөнө ихэнх нутгаар хур тунадас орж, салхи баруун хойноос 10-15м/с, үе үе 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шууран, эрс сэрүүсэхийг анхаарууллаа. Мөрөн хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, үе үе секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байх ажээ.


Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn