Улсын аварга малчид шагналаа гардан авлаа

438
Хоймор нутгийн Улсын аварга малчдын шагналыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар гардуулан өглөө. Улсын хошой аварга малчин өрхөөр Арбулаг сумын Уртбулаг багийн малчин Мижидийн Ганбаатар шалгарсан байна. Улсын аварга малчин өрхөөр Төмөрбулаг сумын Нарийн багийн малчин Төөчөөгийн Галтбаяр, Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Аюушийн Норовбадам, Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн малчин Жамцын Доржсүрэн, Шинэ-Идэр сумын Нүхт багийн малчин Чойнорын Түдэвванчиг, Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн малчин Даваасүрэнгийн Даваадорж, Ринченлхүмбэ сумын Ёлт багийн малчин Гүрбадамсэдийн Дагвасүрэн, Арбулаг сумын Сүмбэр багийн малчин Мачуухайн Батбаяр, Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Даваагийн Нямцэрэн, Рашаант сумын Энхтал багийн малчин Алтанхуягийн Оюунсүрэн нар шалгарчээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn