“Сүегэр” уран бичлэгийн цахим уралдаанд 500 гаруй бүтээл ирүүлжээ

639

“Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар, "Титэм" ерөнхий боловсролын сургууль хамтран, монгол бичгээ чадварлаг эзэмшсэн багш сурагчид, иргэдийн бичлэгийн дадал, туршлага, авьяас, ур чадварыг нийтэд сурталчлах, монгол хэл бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд зорилгоор "Сүегэр-2020" уран бичлэгийн цахим уралдааныг зохион байгуулав.
Энэ жилийн уралдаанд Хөвсгөл аймгаас гадна Улаанбаатар хот, Булган, Архангай зэрэг аймгаас иргэд идэвхтэй оролцож нийт 500 гаруй багш, сурагч, сонирхогчид бүтээлээ ирүүлжээ. Тус уралдаанд мэргэжлийн багш нар “Үндэсний бичиг, соёлоо дэлгэрүүлэхэд багш миний үүрэг, оролцоо” сэдвээр зохион найруулж, монгол бичгээр хичээнгүй бичсэн байна.
Уран бичлэг сонирхогчид Хөвсгөл аймгийн зохиолчдын шүлэг, найргаас сонгон, бийрийн бичлэгээр уран бичсэн бол насанд хүрэгчид ардын билэг зүйч Ж.Бадраагийн шүлэг найргаас сонгон, А4, А3 хэмжээтэй цаас дээр үзгээр болон бийрээр хичээнгүй бичжээ.
Харин сурагчид Хөвсгөл аймгийн зохиолчдын зохиол бүтээл, шүлэг найргаас сонгон, А4, А3 хэмжээтэй цаас дээр үзгээр хичээнгүй бичиж өрсөлдсөн байна.

Оролцогчдын шилдэг бүтээлээр цахим үзэсгэлэн гаргаж олон нийтийн хүртээл болгожээ. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn