Дулаан хаан уулан дахь рашааны “Бичигт хад”

444

Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 50 км орчим зайтай Ар тархи багийн нутаг Дулаанхаан ууланд он цаг нь тодорхойгүй Бичигт хад байдаг аж. Бичигт хадан дээр хуучин төвд үсгээр “Умманибадмэхум” гэсэн маанийн зургаан үсгийг 108 удаа бичсэн гэж үздэг. Тус хад ургаа байдалтай бөгөөд өргөн нь 8 метр, урт нь 13 метр, өндөр нь 6 метр нийт гадаргуу дээр  төвд үсгээр маанийн 6 үсэг сийлж, соёмбо үсэг цохисон байна. Хажууд нь нүдний болон ходоодны рашаан ундарч байдаг учраас нутгийн иргэд эрт дээр үеэс эрүүл мэнддээ хэрэглэж ирсэн байна.


Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn