Мал төллөлт 56,3 хувьтай байна

414

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2 сая 689 мянган толгой хээлтэгчээс 1 сая 83 мянган эх мал буюу нийт төллөх малын 56,3 хувь нь төллөж, төл бойжилт 93,3 хувьтай байна. Хаврын адаг сар гарсан хэдий ч малын хорогдол гарсаар байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд 234000 толгой мал хорогдоод байна. Энэ нь оны эцэст тоологдсон нийт малын 3,9 хувь нь хорогджээ. "Малын хорогдол  Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан  зэрэгт суманд хамгийн их буюу нийт хорогдлын 90 хувийг эзэлж байна" гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга мэдээллээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn