Үүлэнд нөлөөлөх ажлын төсвийг шийдвэрлэв

338

Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг маргаашнаас хэрэгжүүлэхээр болов. Аймгийн Онцгой комиссын 25-р хуралдаанаар үүлэнд нөлөөлөх үеэр шаардлагатай байгаа пуужингийн төсөв болох 14 сая 800 мянган төгрөгийг шийдвэрлэв. Тус аймгийн бүх сум хуурайшилтын 4-р зэрэг түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд хүрсэн байгаа учраас орон нутагт хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч ажиллах үүргийг Онцгой комиссын дарга Л.Ганболд Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адъяасүрэнд өглөө. Маргааш тус аймгийн хойд хэсгээр үүлэнд нөлөөлж болохуйц үүл хуралдах төлөвтэй байгаа учраас бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn