Аврагчид өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилт хийв

387
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилтыг тус газрын сургалтын талбайд зохион байгууллаа. Сургалтад Эрэн хайх, аврах салбарын нийт 13 алба хаагч хамрагдаж цамхагийн 4 давхраас аврах багаж хэрэгсэл ашиглан өндрөөс буух дадлага сургуулийг аврагчид ганцаарчилсан төрлөөр 3-4 удаа, хосоороо 2-3 удаа ээлж дараалан гүйцэтгэв. Мөн 30 метрийн зайтай автомашин байрлуулан цамхагийн 3-рдавхраас аврах олсоор канал татан торхон дамнуургаар нэрвэгдэгчийг буулгах, зөөвөрлөх, цамхагийн 2-р давхрын хамгаалалтын бэхэлгээнээс аврах олсоор өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслээр авирч гарах, буух зэрэг дадлага сургуулийг аврагч бүр ээлж дараалан гүйцэтгэлээ.
Энэ үеэр аврагчид бэртэж гэмтсэн нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн хөл, гарын хэсэгт нь чиг тавьж боох зэрэг дадлага сургуулийг хийж гүйцэтгэн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажилласан нь энэ удаагийн сургуулилтын онцлог ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn