Хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжиж эхэллээ

420
Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар хамтран Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж  эхэллээ. Тус төсөл нь хүүхдийг гэрээс сургууль, сургуулиас гэр хүртэлх замын аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Хүүхэд хамгаалагч нар нь нийгмийн бүхий л орчинд хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм байна. Өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын 2 ахмад албан хаагч хүүхэд хамгаалагчаар сонгогдож хамтын ажиллагааны гэрээгээ байгууллаа. Цаашид 2 албан хаагч арав арван сайн дурынхныг нэгтгэн 22 хүүхэд хамгаалагч хамтран ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр мэдээллээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn