Нийтийн тээврийн үйлчилгээнд 5 автобус нэмлээ

27
Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 222,5 сая төгрөгийн өртөг бүхий 5 автобусыг аймгийн Засаг дарга Л.Ганболд Хот тохижилт үйлчилгээний төвд хүлээлгэн өглөө. Тус автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээ явдаггүй алслагдсан багуудад явуулах бөгөөд ахмад настан, хүүхэд, зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм. Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын 7 чиглэлд 17 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа боловч зарим алслагдсан багийн иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байгаа учраас нэмэлтээр 5 автобусыг авч нийтийн тээврийн үйлчилгээг бүх багийн иргэдэд хүргэхийг зорьж байгаа ажээ.
  
Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
khuvsgul.nutag.mn